TIME OUT
“Пёнчан 2018” паралимпийн наадамд 49 орны 570 тамирчин оролцож байна
Огноо: 2018-03-10 15:19
Нийтлэгч: read.mn


 

Өнгөрсөн баасан гаригт Өмнөд Солонгосын Пёнчан хотноо Өвлийн паралимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа болсон талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ. Өмнөд Солонгост болж буй анхны өвлийн паралимпийн энэхүү наадмын ёслолын ажиллагаа Ганвон мужийн Пёнчан хотын 35 мянган хүний суудалтай Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн билээ.

Тус өвлийн паралимпийн наадам энэ сарын 18-ны өдрийг хүртэл Пёнчанаас гадна зэргэлдээ Каннөн, Чонсон хотуудад зохион байгуулагдах юм. Дэлхийн хамгийн том паралимпийн энэхүү наадамд 49 орны 570 тамирчин 80 медалийн төлөө өрсөлдөж байна. 

"Пёнчан 2018" паралимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцож, үзэгчид хөгжөөн дэмжигчидтэй мэндчилжээ. Мөн тус нээлтийн ёслолд БНСУ-ын сопрано Сумо Жо (R), дуучин Сохьян нар оролцож, ая дуугаа өргөв.

Өмнөд ба Хойд Солонгосын тамирчид өөр өөрийн улсын далбаан дор жагслаа. Хойд Солонгосын талаас 18 хүний бүрэлдэхүүнтэй баг жагссан ч тэдний хоёр нь л тамирчин бөгөөд хоёул цанын гүйлтийн төрөлд өрсөлдөх аж. Энэ сарын 10-ны өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор уулын цана, биатлон, тэргэнцэртэй кёрлинг, пара хоккейн тэмцээнүүд болно.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа