Нийгэм
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ITB Берлин” үзэсгэлэнд оролцлоо
Огноо: 2018-03-10 15:27
Нийтлэгч: read.mn

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаа байгаа билээ. Тэрээр айлчлалынхаа үеэр Берлин хотод зохион байгуулагдаж байгаа Олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнд оролцлоо. Энэ жил 52 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэн нь оролцогчдын тоо, нэр хүндээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог. Үзэсгэлэнд 180 гаруй орны 10  мянга гаруй байгууллага оролцон, 160,000 хүн үзэж сонирхдог бөгөөд үзэсгэлэнгийн үеэр нийт 7 тэрбум еврогийн борлуулалт хийгддэг байна. Тус үзэсгэлэнд энэ жил БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ТӨХК, аялал жуулчлалын хувийн хэвшлийн компаниуд хамтран оролцож, Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр болсон НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын аялал жуулчлалын сайд нарын 8 дугаар хуралд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мөн оролцжээ. 

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахад энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болсныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр онцолсон юм. Мөн тэрбээр 17 сая иргэнд хүрдэг Германы Travelcam.tv агентлагт ярилцлага өгч, Монголын аялал жуулчлалын талаар мэдээлэл хийн, Монгол Улсад аялахыг уриаллаа.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа