Нийгэм
Зудтай аймгуудын малчдад МУЗН тусламж үзүүлж байна
Огноо: 2018-03-10 15:29
Нийтлэгч: read.mn

 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүлтэй, 14 аймгийн нутаг цагаан зудтай байгаа гэсэн мэдээ байна. Тэгвэл зудтай байгаа аймгийн малчин өрхөд Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс тусламж үзүүлэх цуваа өчигдөр нийслэл хотоос хөдөлсөн юм. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангийн санхүүжилтээр “цагаан зуд”-тай байгаа 7 аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

Зудтай аймгуудын малчдад МУЗН тусламж үзүүлж байна

Энэхүү тусламж нь цагаанаар зудархуу байгаа 7 аймгийн

  • 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх,
  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх
  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх
  • 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй малчин өрхүүдэд олгогдох юм

Зудтай аймгуудын малчдад МУЗН тусламж үзүүлж байна

Энэ удаагийн хүмүүнлэг тусламжаар Архангай, Төв, Увс аймгийн 15 cумын 1500 өрх тус бүрт 240.000 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумын 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багц олгогдох юм. 

Зудтай аймгуудын малчдад МУЗН тусламж үзүүлж байна

Эх сурвалж: Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа