Нийгэм
Нийслэлийн шилдэг багш нар чуулж байна
Огноо: 3-10
Нийтлэгч: read.mn

 

УИХ-ын гишүүн Н.Учрал "Багшийн хөгжлийн академи-2018" залуу багш нарын уулзалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн 200 шилдэг багш оролцож байгаа ажээ. Тэрбээр цаашдаа энэхүү академийг зөвхөн нийслэлд бус 21 аймгийг хамруулаад уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа онцлов.

Багш нарын цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор УИХ-ын гишүүн Н.Учрал "Багшийн хөгжлийг дэмжих  тухай" хуулийг өргөн барьж тун удахгүй  УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа юм. "Багшийн хөгжлийн академи-2018" арга хэмжээнд оролцож буй шилдэг багш нараас уг хуулийн төсөлд санал авч байна. 

УИХ-ын залуу гишүүн Н.Учралын хувьд "Багшийн хөгжлийн форум", "1000 багшийн уулзалт", "Багш нарын нийслэлийн зөвөлгөөн", "Оюутны элч, оны шилдэг багш шалгаруулах ёслол"-ыг жил бүр амжилттай зохион байгуулдаг. Энэ ч утгаараа боловсролын салбарт ээлтэй УИХ-ын гишүүн гэж багш нартаа үнэлэгддэг юм билээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа