Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, яам, агентлагийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит спортын наадам ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спортын хороонд зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал хэмжил зүйн газрын нийт 12 багийн 150 гаруй тамирчин оролцож байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин болон дээрх агентлагуудын дарга нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ. Спортын тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн гурван төрлөөр энэ амралтын өдрүүдэд явагдаж, аваргуудаа шалгаруулах юм байна.