Улс төр
Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ
Огноо: 2018-03-13 07:19
Нийтлэгч: Б.Наранчимэг

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ өчигдөр /2018.03.12/ хуралдаж, аймгийн  Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ. Улмаар Р.Эрдэнэцогтыг Сүхбаатар аймгийн Засаг даргад нэр  дэвшүүлсэн байна. Тус аймгийн ИТХ-д МАН 16, Ардчилсан нам 16 гишүүнтэй юм.  

УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш тус аймагт ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргыг хууль бусаар томилсон зэрэг маргаан гарсаар ирсэн.

Одоо аймгийн ИТХ-аас шинээр Засаг даргад нэр дэвшүүлсэн Р.Эрдэнэцогтыг Ерөнхий сайдад уламжлах юм байна. Ерөнхий сайд нэрийг нь батламжилсан нөхцөлд Сүхбаатар аймгийн Засаг даргаар сонгогдсоныг нь баталгаажуулах юм.

Сэтгэгдэл (3)

  • улаан гишүүн
    миний нууц ажиллагаа эхний шатанд амжилттай боллоо. одоо урвагч 4төө амласан 50.0 тавин саяаа муриад ерөнхий сайдыг аргалчихвал ч төсөл урагшлана даа хи хи хи
    2018 оны 03 сарын 14 | Хариулах
  • батаа
    урвагч улаан ардын намд буцаж ирж тэдний дэмжлэгээр их хуралд сонгогдсон. одоо ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэрээр шавраас татаж гаргасан энхтөрийгөө намынх нь нөхөдтэй хуйвалдаж унагалаа. хулгайч хуйвалдагч нарыг бурхан цээрлүүлэх болно
    2018 оны 03 сарын 14 | Хариулах
  • Irgen
    Erdenetsogt aimgiin darga baihdaa idej uuhaas uur yu hiisiin Sukhbaatarchuud aldaj baina daa
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
Сурталчилгаа