Нийгэм
Орон нутгийн замд өтгөн манан, цасан шуургатай байна
Огноо: 3-13
Нийтлэгч: read.mn

Замын цагдаагийн албанаас жолооч нарт зориулан сэрэмжлүүлгийг яг одоо хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын салдаг уулзварын замын зорчих хэсэгт мөн Төв аймгийн Баянчандмань, Дархан, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар зарим хэсэгт өтгөн манантай, цасан шуургатай байгаа аж.

Тиймээс орон нутагт зорчиж буй иргэд, тээвэрчдийг замын нөхцөлд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа