Нийгэм
Хустайн давааны орчимд 28 зорчигчтой автобус онхолджээ
Огноо: 2018-03-13 16:20
Нийтлэгч: read.mn

Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд "Каунти" дунд оврын автобус 28 зорчигчтой Хустайн давааны орчим өнөөдөр 06.00 цагийн үед онхолдсон байна.

Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд хууль бусаар зорчигч тээвэрлэлтээс татгалзаж, гэрээтэй, баталгаатай, даатгалтай, GPS-ийн хяналттай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг тус газраас анхааруулав.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа