TIME OUT
Ц.Цогзолмаа сайдын нөхөр төсвийн 365 сая төгрөгөөр жип худалдан авчээ
Огноо: 3-13
Нийтлэгч: read.mn

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал тааруу, гадаад өр зээл ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн зардлыг багасгах талаар янз бүрийн санал санаачлага яригдсаар байгаа хэдий ч яг хэрэгжих түвшиндээ биелэлт муутай байгааг бид мэдэж байгаа. Хамгийн шударга, шуналгүйд тооцогддог, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүртэл төсвийн 360 сая төгрөгөөр 570 авч унасан хэл аманд хэсэгтээ орооцолдон шуугиулж байгаад намжсан.

Тэгвэл Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав хэмээх эрхэм төсвийн 365 сая төгрөгөөр хоёр ширхэг Ланд-200 машин худалдаж авлаа гэх шуум өчигдрөөс хэвлэлүүдээр түгээд эхэлсэн билээ. Тэрээр 2017 оны 10-р сарын 26-нд “Мөнххада” ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах ЭХХТ-98/2017 дугаар бүхий гэрээг байгуулан, JTMHXO5J304152427 арлын дугаартай LC 200 VX Medium, JTMHU01J3J4153559 арлын дугаартай LC 200 V6 AT автомашинуудыг авсан байна.

Дашрамд дурдахад, Ч.Саранжав нь БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн нөхөр аж. Мэдээлэлд хандаж буй олон нийтийн санал сэтгэгдлээс ажиглахад, төсвийн мөнгөнд ийнхүү хэт үрэлгэн хандсан түүний үйлдэлд хүмүүс ихээхэн дургүй байгаа бололтой. Арга ч үгүй юм, хуруу хумсаа хуйхлан байж олсон тав, гурван төгрөгнөөсөө татварт илүүчлэн төлсөн мөнгийг нь янз бүрийн түвшний эрх баригчид гарынхаа салаагаар урсган тансаглаж байгааг хөндлөнгөөс харсан хэний ч дургүй хүрэхээр.

Төрийн өмчит байгууллагын нэг дарга гэхэд л, ингэж олон сая төгрөгөөр машин худалдаж аваад байвал яаж зарлагаа багасгаж хэмнэлтийн горимд шилжих юм бэ? Ёстой үлгэр биз!…

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Сэтгэгдэл (1)

  • shiitgel
    Arai denduu yum. iim ulsiig shuud ogtsruulaach japan shig uursduu uhamsraaraa ogtsrokhgui uls bol turd bh erhgui shdee. Ed ard tumen uls ekh orniihoo tuluu yu ch hiihgui ni toforkhoi shdè. Erunkhiilugch erunkhii saidaa
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
Сурталчилгаа