Нийгэм
Энэ өдрийн хөтөч: IV сарын 10
Огноо: 4-10
Нийтлэгч: read.mn

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ДОРНЫН ЗУРХАЙ

Аргын тооллын 4 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Булаагч одтой, хар бич өдөр. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Биеийн тамир, спортын хамтлагийн ахлагч, арга зүйчдэд зориулсан сургалт семинарыг  Нийслэлийн засаг захиргааны V байранд зохион байгуулна. Холбоо барих утас: 88013705, 99178373 

09.00

  • АТГ-ын Олон нийтийн төвд Эрүүгийн хэрэг дэх эрхзүйн харилцаа,туслалцаа - хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт дэд сайд Б.Энхбаяр, УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар, УДШ-ийн тэргүүн шүүгч Б.Цогт, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. 

11.00

  • Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргал агсны 65 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно. Холбоо барих утас: 325044, 91100461

11.30

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ч.Содномдамбын хууль бус үйлдлийн тухай тус байгууллагын үйлдвэрчний эвлэл болон мэргэжилтнүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа