Нийгэм
Харуусал
Огноо: 4-10
Нийтлэгч: read.mn

(Дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд)

 

Дэлхий багадсан ухаан, бяртай хүмүн

Дэндүү сайхан та мину

Тэнгэрт халилаа

Юутай гашуун харуусал...

Монгол түмэн бүгдээр энэлэн гашуудаж

Монгол цус санаа алдан түгдэрлээ

Бадын гол нулимсаар урсаж

Батхаан уулын чулуу гасалж байна

Сайн төрлийг олох болтугай!

Ах мину...

 

Шамбалын гэгээнд багтаж

Сайн төрлийг олоорой!

 

БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН

 

Мөнхийн амгалан оронд наадам болж дээ
Мөөеэ аварга минь тэнд манлайлахаар явчихлаа
Амар амгалангийн оронд аат аварга минь
Алдар цолоо дуудуулахаар дэвчихлээ
Тэнгэрийн ороноо том цэнгэл болж дээ 
Тэр хэний бөх вэ хэмээн дуудуулсаар ТЭР АВАРГА ҮҮРД ДЭВЭЭД ЯВЧИХЛАА.

Хүний хорвоод хүү аваргаа үлдээгээд
Хойчийн наадмыг мөнхөд цэнгүүлэхээр
Хотол түмний манлай, харишгүй хүчит аварга минь
Харваад оджээ... 
Нэр нь дэлхийд
Гавъяа нь түүхэнд 
Сэтгэл нь Монголд
Сургамж нь бидэнд тод үлдвээ.

УМ МА НИ БАД МИ ХУМ

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа