TIME OUT
Танилц: Охидын шинэ гурвал SITARA
Огноо: 4-10
Нийтлэгч: read.mn

 

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн байр суурийг эзэлсэн охидын хамтлаг цөөхөн бий. “Эмоушн”, “Киви”,” Гурван охин” хамтлагуудын залгамж болох охидын гурвалыг та бүхэнд танилцуулж байна. Тэд бол Universe best songs-2012” наадмын шилдэг оролцогчид болох Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг, Х.Авирмэд нар юм. Авьяаслаг, эрч хүчтэй гурван бүсгүй хамтын уран бүтээлээ эхлээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд “Гэрэлт үзэсгэлэн гоо” нэртэй цомог ч гаргаад амжжээ. Харин саяхан продюсер, ая зохиогч Чинбат тэдний хамтлагт SITARA  хэмээх сонсголонт нэрийг өгсөн байна. SITARA гэдэг нь “Үүрийн цолмон” гэсэн утгатай гэнэ. Энэхүү нэрийг продюсер Чинбат хориод жилийн өмнө Эмоушн хамтлагт өгөх гэж байсан гэдэг юм билээ.  

Б.ЧИМЭГ

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа