Нийгэм
“Зорчигч тээврийн нэгтгэл” шүүхэд хандахаа мэдэгдлээ
Огноо: 4-10
Нийтлэгч: read.mn

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай. 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарч, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, контракт гэрээг бүрэн хангалттай дүгнүүлсэн. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн юм. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын болоод  1500 ажилтаны нэр хүндэд шууд халдаж байгаа учраас шүүхэд хандахаар боллоо.

“Зорчигч тээврийн нэгтгэл” байгуулагдсанаар  хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг сайжруулж байгууллагын алдагдлыг 2 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллаж байна.   

Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Хууль эрхзүйн үндэслэлгүйгээр ажилчдын цалингаас хасаагүй.

 

2017 онд 32 ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан. Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмжийг олгож, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Шинээр 168 айлын ажилчдын орон сууцны барилга бариулж, 150 хүүхдийн цэцэрлэгийг ажиллуулж эхлээд байна гэж  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа