Халуун сэдэв
“Эрдэнэт” үйлдвэрийг санаатайгаар ялагдуулсан хүн хэн бэ?
Огноо: 2018-04-10 16:03
Нийтлэгч: read.mn

“Жаст” группын Ш.Батхүү сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн 2018 оны дөрөвдүгээр сарын есний өдрийн  “Цензүргүй яриа” нэвтрүүлэгт оролцож, сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа Стандарт банк, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой олон асуултуудад хариулт өглөө. Энэ удаагийн “Цензургүй яриа”-нд “Жаст”-ын Ш.Батхүү ямар замаар улс төр, бизнесийнхэнтэй холбогдсон, “Хадгаламж, Монгол шуудан” банкуудыг хэрхэн худалдан авсан, ямар арга замаар “Эрдэнэт” үйлдвэрийн трэйдэрийн бизнес  эхлүүлсэн гэх мэт олон асуудлыг хөндөж, цаг гучин минутын турш сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн асуултуудад хариулсныг та бид цэнхэр дэлгэцээрээ үзлээ.

Харин Ш.Батхүү энэ нэвтрүүлгийн үеэр нэгэн ноцтой баримт дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна.

Энэ нь  “Эрдэнэт” үйлдвэрийг Лондонгийн арбитрийн шүүх дээр санаатайгаар ялагдуулж, Монголын төрөөс хохирол төлүүлэх замаар зарим нэгэн улс төрчид хөрөнгө мөнгө завшихаар оролдож байна гэж хардаж байгаагаа тэрээр хэлсэн явдал юм.

Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэр болон Стандарт банкны хооронд байгуулсан “үүргийн гүйцэтгэлийг хангуулах”, “Зэсийн баяжмал худалдах гэрээний эрх шилжүүлэх”, “Худалдааны авлагын дансыг удирдах” /Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн агуулгатай/ гэсэн 3 төрлийн гэрээний тус бүр нэг эх хувийг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн Дарга байсан Б.Мөнхжаргал гэж хүнд үлдээсэн байдаг бөгөөд энэ эх хувиуд нь хэргийн материалд “оригинал” буюу “богино” гэрээ гэж нэрлэгдэх болсон гэдгээ тайлбарлажээ. Харин Лондонгийн Арбитрийн шүүх дээр Эрдэнэт үйлдвэр ялагдсан гол шалтгаан нь энэхүү “богино” гэрээний эх хувийг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс гаргаж өгөөгүйд байгаа гэдгийг Ш.Батхүү тодорхой мэдэгдсэн юм. Харин Ш.Батхүүгийн хуурамчаар үйлдсэн гэх 40 хуудас бүхий “Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн агуулгатай “Урт” 3 гэрээ байдаг гэдгийг та бид нэвтрүүлгээс мэдсэн.

Нэвтрүүлгийн үеэр Ш.Батхүү “оригинал” буюу “богино гэрээ”-ний эх хувийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн Дарга Б.Мөнхжаргалд байгаа гэдгээ тухайн үеийн хууль, хяналтын байгууллагуудад удаа дараа мэдэгдэж Лондонгийн арбитрийн шүүх дээр үүсээд байгаа нөхцөл байдалд ашиглахыг сануулж, шаардаж байсан гэдгээ ч ярьжээ.

Гэвч энэхүү гэрээний эх хувь нь байхгүйгээс үүдэн Лондонгийн арбитрийн шүүх шийдвэрээ гаргаж, Эрдэнэт үйлдвэр төлбөр төлөх шаардлага тулгарсан юм. Удирдлагын болон үйлдвэрлэлийн нарийн үйл ажиллагаа нь стандарт, журмын дагуу явагддаг, дэлхийд томоохонд тооцогдох Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт “гэрээ” ор сураггүй алба болох учир байхгүй гэдгийг олон хүн мэдэж байгаа. Энгийн логикоор бодож үзэхэд Б.Мөнхжаргал “оригинал” гэрээг Лондонгийн арбитрийн шүүхэд гаргаж өгөөгүй болох нь ойлгогдож байна.

Яагаад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал “богино” гэрээг нуух болов? Яагаад Лондонгийн Арбитрийн шүүх дээр Эрдэнэт үйлдвэрийг ялагдуулах ажлыг гардан гүйцэтгэв? Гэдэг асуултын тэмдэг хэвээрэй үлдлээ.

Б.Мөнхжаргал дарга та дээрх асуултуудад хуулийн өмнө болон ард түмний өмнө хариулахыг хүсч байна.

 

Сэтгэгдэл (1)

  • Худалч сэтгүлчид хариуцлага тооц
    Эрдэнэтийн илчлэгдээгүй үнэн http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
Сурталчилгаа