TIME OUT
МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбат албан ёсоор сонгогдсоныг ОӨУБЕГ-аас бүртгэжээ
Огноо: 13 өдөр
Нийтлэгч: read.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан одоо л эцэслэгдэж байгаа бололтой. Хоёр тамга тэмдэгтэй, хоёр тэргүүнтэй уг холбооны асуудалд ШШГЕГ болон ОӨУБЕГ албан ёсоор цэг тавьсан байна. 

Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбат, өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан хурлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдсон нь ийнхүү олон нийтийг төөрөгдүүлж эхэлсэн. Одоог хүртэл аль нь яг албан ёсны тэргүүн бэ гэдэгт хүн бүр маргалдаж байна. 

Тэгвэл аль нь яг албан ёсоор сонгогдсон бэ гэдгийг баримтаар үзүүлж байна. 

МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нь 10 гаруй жил тус холбоог хууль бусаар удирдсан байдаг. Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбоо 2001 оны зургадугаар сарын 12-14-ний өдрүүдэд Монголын Үндэсний бөхийн ээлжит бус ИХ ЭЕ-ийг хуралдуулж тэргүүнээ сонгох асуудлыг хэлэлцсэн байдаг. Гэвч удирдлагаа өөрчлөх болон бөхийн барилдааны дүрмийг  хэлэлцсэн ч маргаан үүссэнээс шүүх ИХ ЭЕ-ээс гаргасан гурван тогтоолыг хүчингүй болгосон юм. Улмаар уг асуудал бүх шатны шүүхээр явж, эцэстээ Р.Нямдоржийг өөрийгөө холбооны тэргүүнээр тавьсан нь хууль бус гэсэн шийдвэр гарсан байдаг. Р.Нямдорж өнгөрсөн хугацаанд хууль бус үйлдлүүдээ залруулах оролдлого хийх нь байтугай харин ч дахин 2010 онд мөн л хууль бус их хурал зохион байгуулж асуудлыг дахин будилаантуулж нийтдээ 7 удаа шүүхийн шийдвэрээс эсрэг зүйл хийж ирэв.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан юм. Уг шийдвэрийг нь доорх баримтаас харж болно.

 

 

Гэтэл Р.Нямдорж нь хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхааруулсаар байтал өнгөрсөн гуравдугаар сард МҮБХ-ны Их Эе-ийг хууль бусаар хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилоод байгаа юм. Мэдээж, хууль бус үйл ажиллагаа явуулж, хүчингүй тамга тэмдэгээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн томилгоо хүчингүй хийгээд хууль бус юм. 

Үүнийг мэдсээр байж, хууль тогтоогч гишүүн маань хууль бусаар уг холбоог өөрийн гарт авахаар улаарч байсныг ШШГЕГ болон ОӨУБЕГ-аас зогсоогоод байна.

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2014 оны зургадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилжээ. 

Улмаар ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор Л.Чинбатыг бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болж байгаа юм. 

 

Үүнийг мэдсээр байж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МҮБХ-г авахаар улайрч байгаа нь ямар учиртай вэ гэх асуулт хариулт нэхсээр байна. Бүр гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр долоон удаагийн шийдвэрийн эсрэг ийнхүү хууль бус үйлдэл гаргаж байгаа нь гайхАшрал төрүүлж байна. Монголчууд бөхөд дуртай, бөхөө хайрладаг, дээдэлдэг. Ялангуяа Далайд дуурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнийг хамгийн их хайрладаг.

 

Гэтэл ард түмний хайртай аварга маань чухам юунд орооцолдоод яваад байна вэ. Ард түмнийхээ хүлээлгэсэн хүндлэл, хүч хөдөлмөр заран байж олж авсан нэр хүндээ бодож, хүчингүй болсон хуурамч тэмдэг, хууль бус ажиллагаагаа зогсоовол яасан юм бэ. Үнэндээ ард түмэн таныг хуулийг уландаа гишгэдэг Р.Нямдоржоос өөр ХУУЛЬ ТОГТООГЧ гишүүн, АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ АВАРГА гэж харж байна. Гэтэл та.....

Эх сурвалж: Н.Баяр Мэдээ.мн

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа