TIME OUT
Зургаан настай М.Ялгуун Азийн аваргын тэмцээнээс хос медаль хүртжээ
Огноо: 13 өдөр
Нийтлэгч: read.mn

 

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Чанмай хотод боллоо. Өнгөрөгч даваа гаригт болсон Рапид, Блиц хоёр төрөлд 26 орны 600 орчим тамирчин оролцсоноос Монголын тамирчид өндөр амжилт үзүүлжээ. Тухайлбал, Ховд аймгийн Алтай сумын Улсын аварга малчин Дамдинбазарын ач, зургаан настай М.Ялгуун охин рапид төрөлд Алтан медаль, блиц төрөлд Мөнгөн медаль хүртэж, Ази тивийн аваргын хос алт, мөнгөн медаль хүртжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа