Улс төр
Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорьж, С.Баярыг суллав
Огноо: 2018-04-11 21:35
Нийтлэгч: read.mn

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Авлигатай тэмцэх газраас баривчлан шалгаж байгаа талаар албаныхан мэдээлсэн билээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг нэг сар хорихоор болсон байна. Хэдийгээр маргааш түүнийг нэг сар үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болох хэдий ч өмнө нь ийнхүү шийдсэн бололтой. Харин Ерөнхий сайд асан С.Баярыг сулласан байна. Түүнийг суллахад УИХ-ын дарга М.Энхболд нөлөөлсөн гэсэн мэдээлэл байгаа юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа