Нийгэм
Дархан аварга Ж.Мөнхбатаас салах ёслол энэ баасан гаригт болно
Огноо: 4-11
Нийтлэгч: read.mn

Өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Японоос эх орондоо ирж буй юм байна. Хакухо аваргын аав, Монгол Улсын Даяар дуурсагдах Далай даян дархан аварга, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат аварга 76 насандаа хүнд өвчний улмаас бурханы оронд заларсан билээ. 

Дархан аварга Ж.Мөнхбатаас салах ёслол ирэх баасан гаригт болох бөгөөд Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал 14-ний өдөр Япон руу буцах юм байна. Учир нь тэрбээр сүмогийн хаврын тойргийн барилдаанд оролцож байгаа юм. 

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат үндэсний болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн тамирчин билээ. Тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирч байв.

Ж.Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тэрээр үндэсний их баяр наадамд зургаан удаа (1963-1967, 1974) түрүүлсэн юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа