TIME OUT
"Сэтгэлийн анир" өнөөдөр нээлтээ хийнэ
Огноо: 12 өдөр
Нийтлэгч: read.mn

Урлагийн гэр бүл болох жүжигчин О.Долгор, Э.Чинзориг нар хамтран “Point” хэмээх продакшн байгуулсан билээ. Тэд Logic film production-тай хамтран анхны уран бүтээл болох “Сэтгэлийн анир” киногоо маргааш нээх юм байна. Хүний амьдралын, гэр бүлийн үнэ цэнийг харуулсан уг бүтээлийн гол дүрд О.Долгор, Э.Мөнхтөр, А.Баттүшиг нарын уран бүтээлчид тогложээ. Харин найруулагчаар Э.Чинзориг ажилласан байна. 

Уг кино маргаашаас бүх кино театруудаар гарч эхлэх ажээ. Гэр бүлийн үнэ цэнэ, утга учрыг эргэцүүлэхэд хүргэх тус кино 105 минут үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа