Халуун сэдэв
Ч.Сайханбилэгийг шүүх хурал болж байна
Огноо: 2018-04-12 11:13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна. Шүүх хуралд өмгөөлөгч нар нь оролцож байгаа бөгөөд хурлыг өнөөдөр 10.00 цагт товлосон байжээ. Авлигатай тэмцэх газраас Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулж Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг энэ сарын 10-нд саатуулан байцаасан. Харин өчигдөр яллагдагчаар татан үргэлжлүүлэн хорих хүсэлтийг нийслэлийн Прокурорт хүргүүлжээ. Нийслэлийн Прокурорын газраас дээрх хүсэлтийг хянаж, шүүхэд хүсэлт гаргасан аж.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа