Дэлхий
Хятад хүү эцэг, эхээ нас барснаас хойш дөрвөн жилийн дараа төржээ
Огноо: 4-12
Нийтлэгч: read.mn

Эцэг эх нь авто ослоор нас барснаас хойш дөрвөн жилийн дараа хорвоод мэндэлсэн хүүгийн талаар БНХАУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Хүүгийн эцэг, эх 2013 онд нас барахад эд эсийг нь авч, гүн хөлдөөж хадгалсан юм байна. Үүний дараа нас барсан хүүгийн эцэг, эх болох хоёр хөгшин дээрх эд эсүүдийг ашиглан үр удмаа үлдээх асуудлаар тэмцэл хийж эхэлсэн аж. Тэдний тэмцэл амжилтад хүрч, зохих зөвшөөрлийн дагуу эд, эсийг ашиглан хүүхэд төрүүлэх үйл явц эхэлжээ.

Хүүхэд бангладеш тээгч эхээс өнгөрсөн арванхоёрдугаар сард мэндэлснийг “The Beijing News” энэ долоо хоногт олон нийтэд мэдээлэв. Хүүгийн биологийн эцэг, эхийг нас барсны дараа эмбрионуудыг нь авч, нанкин хотын эмнэлэгт шингэн азот дотор -196 хэмийн хүйтэнд хадгалж байсан аж.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа