Дэлхий
Хагас тонн хар тамхийг хулгана идсэн гэжээ
Огноо: 12 өдөр
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Аргентиний эрх баригчид цагдаагийн агуулахад хадгалж байсан марихуанаас хагас тонн нь алга болсон хэрэгт холбогдуулан найман цагдаагийн алба хаагчийг чөлөөлжээ. Цагдаа нар алга болсон марихуаныг хулгана идчихсэн гэж мэдүүлжээ. Мөн цагдаагийн дарга асан Спесиа 2017 оны орлогын мэдүүлгээ өгөөгүй байгаа нь сэжигтэй байгаа юм байна. Пилар тосгонд байрлах цагдаагийн агуулахад ойролцоогоор 6000 килограмм марихуаныг хадгалж байсан тухай бүртгэлд тэмдэглэжээ. Гэвч хоёр жилийн дараа нийт хэмжээ нь 5460 килограмм болж, 540 кг нь сураггүй алга болчихжээ.

Ингээд хотын цагдаагийн дарга асан Хавиер Спесиаг сэжиглэж эхэлсэн аж. Учир нь тэрээр өнгөрсөн жил албан тушаалаа өгөхдөө марихуан хадгалж байгаа тухай тэмдэглэж үлдээгээгүй аж. Түүний оронд албан тушаалыг нь хүлээж авсан шинэ цагдаагийн дарга Эмилиа Портеро дотоод шалгалтын үеэр марихуаны тодорхой хэсэг нь байхгүй байгааг анзаарчээ.

Хамгийн гол нь Спесиа болон түүний ойрын гурван албан хаагч бүгд “Хулгана идчихсэн байна” гэдэг ижилхэн хариулт хэлж байсан аж. Харин шүүхийн шинжилгээний баг ийм их марихуаныг маш олон хулгана байсан ч идэж барахгүй хэмээн эргэлзэж байгаа бөгөөд Буэнос Айресын Их сургуулийн эрдэмтэд “Нэгдүгээрт хулгана мансууруулах бодисыг хоол гэж андуурахгүй. Түүнчлэн олон тооны хулгана идсэн тохиолдолд агуулахын ойролцоо мөн хэмжээний үхсэн хулгана байх ёстой” гэжээ. Цагдаагийн дарга болон түүний удирдлага дор ажиллаж байсан цагдаагийн алба хаагчдыг тавдугаар сарын 4-ний өдөр шүүх хурал болох юм байна. Эдгээрээс гадна цагдаагийн дарга асан Спесиа 2017 оны орлогын мэдүүлгээ өгөөгүй байгаа нь сэжигтэй байгаа аж.

Эх сурвалж: TheGuardian

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа