TIME OUT
Танилц: Антивирусийн үйлчилгээ үзүүлдэг топ 10 программ
Огноо: 4-14
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Мэдээлэл технологийн эрин үед вирусийн эсрэг программ аюулгүй амьдралын чухал хэсэг болчихоод байна. Сүүлийн үед олон мянган компьютер эзэмшигчид хортой вирустэй учирч, мэдээллийн аюулгүй байдалдаа санаа зовних болсон. Гэхдээ яг аль вирусийн программыг сонгохоо сайн мэдэхгүй хүмүүс байдаг. Тэгвэл CNN вирусын эсрэг үйлчилгээ үзүүлэгч топ 10 программыг онцолжээ.

  1. Total AV
  2. McAfee
  3. Norton
  4. PCprotect
  5. Kaspersky
  6. Bullguard
  7. Ultimate
  8. Bitdefender
  9. Avast
  10. Eset

Антивирусын талаарх түгээмэл гурван асуултад мөн хариулт бэлтгэснийг та бүхэнд хүргэж байна.

  • Хамгийн сайн вирусийн эсрэг программ аль нь вэ?

Вирусийн эсрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлэгчид байдаг ч энэ л таны хувьд хамгийн тохиромжтой гэж хэлэх боломжгүй юм. Ихэнх программууд вирусийг байршуулах болон устгах ижил технологийг ашигладаг тул дээр дурдсан бүтээгдэхүүнүүд бүгд маш сайн хамгаалж чадна. Гэхдээ бид Malware, Adware болон Ransomware-ийг устгахад зориулж бүтээгдсэн программыг үргэлж зөвлөдөг. Мөн бид Антивирусад маш их зарлага гаргахыг хэрэгтэй гэж зөвлөдөггүй. Үнэ төлбөргүй авч болох TotalAV зэрэг бүтээгдэхүүн нь бусад программтай ижил түвшинд хамгаалж чаддагийг дуулгахад таатай байна.

  • Антивирусын хамгийн чухал онцлог юу вэ?

Кибер гэмт хэрэгтнүүдээс таны системийг аюулгүй байлгаад хамтын ажиллагаа маш. Наад зах нь, программ бүтээгчид жинхэнэ вирусын скан хийж, галт хана, adware хамгаалалт, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнийг баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь таныг бүхэлд нь хамгаална гэсэн үг. Мөн таны зүгээс сонгосон вирусны эсрэг программд тань эдгээр үндсэн функцуудыг багтаасан эсэхийг нягтлах хэрэгтэй.  

  • Антивирус намайг хулгайгаас хамгаалж чадах уу?

Сүүлийн үед түгээмэл асуугдаж байгаа асуултуудын нэг юм. Өөрөөр хэлбэл таван хүн тутмын хоёр нь цахим хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадах эсэхийг тодруулж байгаа юм. Хэдийгээр Антивирус нь таны хувийн мэдээллийг хулгай болон кибер халдлагаас хамгаалж чаддаг ч таны таних тэмдэг алдагдсан тохиолдолд асуудал үүснэ. Тодруулбал, таны таних тэмдэгт антивирус хяналт тавьдаггүй гэсэн үг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа