Нийгэм
НӨАТ-ын азтан тодорлоо
Огноо: 2018-04-16 09:24
Нийтлэгч: Цэвээнгэрэл

НӨАТ-ын урамшуулал, сугалааны энэ сарын 15-ны тохирлоор Супер шагнал буюу 100 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо. Мөн энэ удаагийн сугалаагаар нэг азтан 10 сая төгрөг хожсон бол 15 иргэн тус бүр таван сая төгрөгийн азтанаар тодорчээ. Түүнчлэн нэг сая төгрөгийн азтанаар 170, 200 мянган төгрөгийн азтанаар 1663 иргэн тодорсон бол 50 мянган төгрөгийг 16 мянга 920 иргэн хожжээ.

Сугалаанд иргэдийн өнгөрсөн сарын 01-31-нд хийсэн худалдан авалтын баримтууд хамрагдсан байна. Энэ удаагийн сугалаагаар Супер шагналын эзэн хоёр тодорсон тул дараагийн тохиролд энэхүү шагналын сан 25 сая болж буурах юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа