Нийгэм
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна
Огноо: 4-16
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цагт дуусаж байна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тул хугацаандаа амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгөх боломжтой юм. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг хамгийн түрүүнд өгөх юм.

Энэ жил ЕБС-ийг 42 мянга орчим сурагч төгсөнө. Тэдгээрээс тодорхой хувь нь гадаадад суралцах, ажиллахаар явна. Зарим нь шууд хөдөлмөрийн зах зээл рүү шилжинэ. Тэгэхээр өмнөх оны төгсөгчидтэй нийт 44 мянга орчим хүүхэд ЭЕШ-д орох тооцоотой байгаа юм байна.  Өнгөрсөн жил 38 мянган хүүхэд ЕБС төгссөнөөс өмнөх оны төгсөгчдийг оролцуулаад 37 мянга гаруй хүүхэд шалгалт өгчээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа