Нийгэм
Фейсбүүк рүү хулгайгаар нэвтэрдэг этгээдүүдийг баривчилжээ
Огноо: 4-16
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Фэйсбүүкийн хаягийн нууц үгээ бусдад алдаж, цахим хуудсыг нь ашиглаж бусдаас мөнгө гуйх, зээлдэг зэрэг цахим гэмт төрлийн гэмт хэрэг олноороо гарч байгаа тухай цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж сэрэмжлүүлж байгаа юм. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газраас албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бусдын фэйсбүүк хаяг руу нэвтэрч, нууц үгийг олж авч 40 гаруй сая төгрөг залилсан хоёр залууг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Уг этгээдүүд Дархан хотод оршин суудаг 18 настай юм байна. Тэднийг өнгөрсөн оноос эхлэн нийт 60 гаруй фэйсбүүк хэрэглэгчийн хаягт хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй хэргээр шалгаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа