Нийгэм
Зуны бүсчлэлд шилжлээ
Огноо: 4-16
Нийтлэгч: Цэвээнгэрэл

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн. Мөн дөрөвдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны хуваарьт шилжүүлж, замын хязгаарлалтыг тэлэхээр болсон.

Үүний дагуу өчигдрөөс буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжлээ. Харин Замын цагдаагийн гүүрийг барих бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Иймээс дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчилнэ гэж ЗЦА-наас мэдээллээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа