Дэлхий
Монголын далбаатай усан онгоцыг саатуулжээ
Огноо: 2018-04-16 10:25
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Монголын далбаатай усан онгоцыг Филлипины Минданао арлын баруун өмнөд хэсэгт хууль бус ачаа тээвэрлэсэн хэргээр 14-15-нд шилжих шөнө тус улсын тэнгисийн цэргийнхэн саатуулжээ. “DIAMOND 8” нэртэй ачааны хөлөг онгоц нь Вьетнамаас тээвэрлэсэн 1,359 тонн будаа болон Филлипиннийн бичиг баримтгүй 34 өөр улсын 17 иргэн тээвэрлэн хууль бусаар хил давуулах гэж байсан байна. Тэнгисийн цэргийнхэн тус ачааны усан онгоцыг сэжигтэй хөдөлгөөн хийхэд нь саатуулжээ.

Эх сурвалж: MARITIME BULLETIN

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа