Эрүүл мэнд
Хачигт халдварын 140 тохиолдол гарчээ
Огноо: 2018-04-16 14:32
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Хаврын улиралд хачигт халдвар буюу хачигт хазуулах тохиолдол олон гарах болсон. Түүнээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирох харамсалтай хэрэг ч бий. Энэ сарын 16-ны байдлаар 13 аймгийн 46 сумд, Нийслэлийн таван дүүрэгт хачигт халдварын 142 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь лобарторийн шинжилгээгээр баталгаажуулжээ. Тиймээс хээр талд явахдаа, ой модонд аялж зугаалахдаа толгойндоо байнга малгай өмсөх, урт түрүүтэй гутал өмсөх, өмссөн хувцсаа байнга шалгаж, сэгсэрч байхыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.

ХАЧИГТ ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД АВАХ АНХНЫ АРГА ХЭМЖЭЭ

Хачигт хазуулсан тохиолдолд хачигыг болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах

Хачигны тос түрхэх

Хачиг хазсан  газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах

Хүйтэн жин тавих

Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа
Санал болгох