Нийгэм
Хөвсгөлд түймэр нэн аюултай байна
Огноо: 4-16
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Энэ сарын 15-ны 14 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хогийн цэгээс хээрийн түймэр гарч Улаан-Уул сумын иргэдээс 27 хүн хилийн цэргээс 5 албан хаагч, Улаан тайга хамгаалалтын захиргааны 8 ажилтан ажиллаж, 21 цагт цурманд оруулжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд 2018.04.15-ны 20 цагийн үед ойн түймэр гарч аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар Цагааннуур, Хэнтийн аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дархан орчмын бүс нутаг,  Түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа