TIME OUT
Максима Медиа: Voice VS. Яг түүн шиг
Огноо: 13 өдөр
Нийтлэгч: read.mn

2015 онд Монгол ТВ “Авъяаслаг Монголчууд” шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, үзэгчдэд хүргэж эхэлснээс хойш олон улсын формат бүхий шоунууд олноор хийгдэх болсон билээ. Гэхдээ эдгээр шоунууд цаг хугацааны хувьд зөрж гардаг нь үзэгчдэд тааламжтай байдаг.

Үүнийг дараах хоёр шоуны үр дүнгээс харж болно. Үүнд:

ШОУ нэвтрүүлгийн нэр

Үзэлтийн хувь/Share

Боловсрол суваг “ЯГ ТҮҮН ШИГ” шоуны 2-р улирлын эхний дугаар

67.9%

Монгол ТВ “VOICE” шоуны KNOCK OUT шатны 2 дахь дугаар

48.5%

Максима Медиа: Voice VS. Яг түүн шиг

График 1, 2017 оны 04 сарын 02-ны Боловсрол суваг “ЯГ ТҮҮН ШИГ” шоуны 2-р улирлын эхний дугаар

Максима Медиа: Voice VS. Яг түүн шиг

График 2, 2018 оны 04 сарын 29-ны Монгол ТВ “VOICE” шоуны KNOCK OUT шатны 2 дахь дугаар

Дээрх үр дүнгээс “ЯГ ТҮҮН ШИГ” болон ”VOICE” нь хэр амжилттай шоунууд вэ гэдгийг харж болно.

Харин 2018 оны 05 сарын 06-ны өдрөөс ЯГ ТҮҮН ШИГ шоуны 3-р улирал эхэлсэн нь дээрх шоунууд нэг өдөр, нэг цагт давхардан гарах нөхцлийг бүрдүүллээ.

Үзэгчдийн хувьд алийг нь үзэх вэ? гэдэг хэцүү сонголттой тулгарсан бизээ.

Тэгвэл эдгээр шоунуудын давхардан гарсан дугааруудын үр дүнг зургаар харуулъя.

2018 оны 05 сарын 06-нд

Үзэлтийн хувь/Share

Боловсрол суваг “ЯГ ТҮҮН ШИГ”  шоуны 3-р улирлын эхний дугаар

48.0%

Монгол ТВ “VOICE” шоуны KNOCK OUT шатны 4 дэх дугаар

25.6%

Максима Медиа: Voice VS. Яг түүн шиг

График 3, Voice VS. Яг түүн шиг 

Гэхдээ үзэгчид шилжилт ихтэй байсан нь зургаас харагдаж байна. Шилжилтүүд:

  • VOICE шоуны үзүүлбэрүүд дуусаж, санал хураах шугам нээгдэх үед ЯГ ТҮҮН ШИГ шоуны үзэгчийн тоо өсөж, VOICE буурсан.
  • VOICE шоуны үр дүнг танилцуулах үед ЯГ ТҮҮН ШИГ шоуны үзэгчийн тоо буурч, VOICE өссөн.
  • VOICE шоу дууссаны дараа ЯГ ТҮҮН ШИГ шоуны үзэгчийн тоо дээд цэгтээ хүрч 250 мянга орчим үзэгчийг нэг дор төвлөрүүлсэн.

ЯГ ТҮҮН ШИГ болон VOICE шоунууд зэрэг гарснаар аль алиных нь үр дүн өмнөх дүнгээс 20 орчим пунктээр буурч байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан:

  • Дээрх 2 телевизийн хувьд: Цагийн менежментээ өөрчлөх уу эсвэл энэ хэвээр нь дуусгах уу?
  • Үзэгчдийн хувьд: Аль шоуг нь түлхүү сонгон үзэх вэ? гэсэн асуулт, сонголтууд нээлттэй хэвээр байна.

Мэдээллийн эх сурвалж: Максима Медиа ХХК

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа