Эрүүл мэнд
Хүүхэдтэйгээ хэрхэн ярилцахаас тархины хөгжил нь шалтгаалдаг
Огноо: 5-11
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Ихэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярьж байх нь хүүхдийн хөгжилд тустай гэдгийг мэддэг. Гэхдээ сүүлийн үеийн шинэ судалгаанууд хүүхэдтэй ярихдаа яаж ярьж буйгаас шалтгаалж тархи өөр өөр хариу үйлдэл үзүүлдэгийг нотолж байна.

Нэг дор олон хэцүү үгтэй ном уншиж өгөх, эсвэл зурагт ном үзүүлэн юмсыг нэрлэж өгөхийн оронд харилцан яриа хэлбэрээр, хоер хун хоорондоо хэрэгтэй хэрэггүй юм ярьж буй байдлаар харилцах хэрэгтэй гэнэ. Массачусетсын Технологийн Институтын судлаачид 4-6 настай хүүхдүүдийг туршилтанд хамруулахад бие биенээсээ хариулт нэхэмжилсэн харилцан яриа хүүхдүүдийн тархины уйл ажиллагааг илтэд сэргээж байж. Цаашлаад тархины хөгжил болон хэл ярианы чадварт сайнаар нөлөөлж буйг MRI болон бусад шинжилгээгээр тогтоосон байна. Энэ судалгаанд хүүхдүүдийн ар гэрийн байдал, эцэг эхийн боловсрол зэрэг хүчин зүйлүүдийг огт авч үзээгүй гэнэ.  Судалгааны ажлын ахлах Рэйчел Ромео "Хамгийн чухал зүйл бол хүүхдэдээ хэлж өгөх биш харилцан ярих л явдал юм. Yг зааж байна гэхээс илүү бие биенийхээ түүхийг сонсож байна гэж үзэх хэрэгтэй." гэжээ.

1995 онд хийсэн томоохон судалгаагаар чинээлэг айлын хүүхдүүд гурван нас хурэхдээ ядуу айлын хүүхдүүдээс 30 сая үг илүү сонссон байдаг гэжээ. Судалгааны эзэд энэхүү 30 сая үгийн ялгаа тэднийг цаашид маш ялгаатай хөгжлийн замаар явуулж, ялгаатай туршлага болж, ялгаатай амьдралд хүргэнэ гэж үзжээ. Энэ ялгааг арилгахаар хүүхдийг төрсөн цагаас эхлэн янз бүрийн зүйл сонсгож, үзүүлэх зорилготой боловсролын хөтөлбөрүүп, технологийн хэрэгслүүд ашиглаж байна. Гэвч сая сая үгийн сантай хүүхэд байлаа гээд хөгжлийн өөр нэг чухал хучин зүйл болох хүн хоорондын харилцаа, нийгмийн харилцааны тухай ойлголтгүй хоцорч байгаа юм биш биз?

МТИ-ийн судалгаа лавтай эцэг эхчүүдийг бага ярьж, их сонсох хэрэгтэй болсныг сануулж байна. Учир нь томчуудын яриа хүүхдэд ямар ч утга учир төрүүлэхгүй харин 'чи намайг сонсож байна уу, би чамайг сонсож байна.' хэлбэрийн ээлжит ,харилцан яриа илүү утга учиртай байдаг байна. Ингэснээр хүүхэд харилцагч хүнийхээ юу хэлэхээр оролдож буйг ойлгохыг хичээхийн  сацуу ямар хариулт өгөх хэрэгтэйг бодож сурдаг. Хэл ярианы чадвар гэдэг бол сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай ч хамаатай. Хүүхэд харилцан ярилцах тусмаа ухаалаг болдог аж.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа
Санал болгох