Улс төр
Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн нэг сар хорихоор болжээ
Огноо: 2018-05-15 15:49
Нийтлэгч: read.mn

 

2018.05.15/18:30

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өгсөн мэдээллээр,  Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусч байгаатай холбоотой цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг дахин сунгуулах талаарх саналуудыг ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар тус тус сунгаж шийдвэрлэсэн болно гэжээ. 

2018.05.15/15:30

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шийдэх хурал эхэллээ. 

Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа