Дэлхий
Трамп, Ким нарын уулзалт эхэллээ
Огноо: 6-12
Нийтлэгч: read.mn

Олон жилийн дайсагналын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар анх удаа гар барин мэндчиллээ.

Трамп гар барьсныхаа дараа “Надад үнэхээр таатай мэдрэмж төрж байна. Бидний хэлэлцээр сайн үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэсэн бол Ким Жон Ун “Уулзах хүртэл амаргүй байлаа…өмнөх дайсагнал, хүйтэн харилцаа маань урагшлахад саад болж байсан ч бид энэ бүхнийг давж, өнөөдөр энд ирээд байна” гэж хэлжээ.

Сэтгүүлчдэд товч мэдэгдэл хийсний дараа тэд хаалттай уулзалтаа эхлүүлсэн юм. Тэдний хэлэлцээрийн гол сэдэв нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, Солонгосын дайныг албан ёсоор өндөрлөж, энхийн гэрээ байгуулах асуудлууд болж байна.

Удирдагчид өнөөдөр хэлэлцээрээ дуусгаж, оройдоо багтаж буцах урьдчилсан төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа