Улс төр
Д.Гантулга: Энэ бүхэн улс төр байсан. Гэмт үйлдэл байгаагүй
Огноо: 9 өдөр
Нийтлэгч: read.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд мэдээлэл хийж, гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод албан ёсоор гардуулахаа илэрхийллээ. Түүний мэдэгдлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

1. Дорждугарын Гантулга миний бие өөрийн бодлоор шийдвэр гаргах боломжгүй өдрүүд олон байлаа. Яагаад гэвэл Их хурлын гишүүн гэдэг хувь хүн биш, ард байгаа сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага гээд олон шалтгаан байдаг учраас хувь хүний ганц шийдвэр гаргаж болдоггүй. 

2. Өнөөдөр би өөрийнхөөрөө шийдвэр гаргаснаа та бүхэнд зарлая. 

 

3. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж ийм асуудалд орооцолсондоо чин сэтгэлээсээ уучлалт хүсч, харамсаж байгаагаа илэрхийлье. 

 

4. Юуны өмнө аав ээж, гэр бүлээсээ, хайртай ханиасаа хүлцэл өчиж байгаагаа илэрхийлье.

 

5. Надад итгэж, намайг дэмждэг мянга мянган үе тэнгийнхээ найз нөхдүүдээс, хамт олноосоо энэ давааг давж чадахгүй энд хүрч байгаадаа хүлцэл өчье.

 

6. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, Б.Цэрмаа гэж бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсонд, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсч байгаагаа илэрхийлье. 

 

 

7. Залуу улстөрч илүү их зүйлийг хийнэ гэсэн итгэлийг зүтгэлээрээ хариулж чадаагүйдээ, чадахын төлөө зүтгэж явсан маань хангалттай байгаагүйд гүнээ харамсч байна. 

 

8. Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугаа нотолно.

 

9. Улс төрийн золиос болж байгаагийн маань би ч, та ч , Монголын ард түмний нэлээдгүй хэсэг нь мэдэж байгаад итгэж байна. 

 

10. Уужим сэтгэлтэй иргэд маань энэ бүхэн улс төр байсан юм аа, энэ бол гэмт үйлдэл байгаагүй гэдгийг ойлгох өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. 

 

11. Ийм учраас УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш харин чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байгаагаа та бүхэнд мэдэгдье.

 

12. Энэ цаг хугацаанд хамтарч ажиллаж байсанд, үнэн мөнийг нь олохын тулд эрэл хайгуулчид байсанд хэвлэл мэдээллийнхдээ баярлалаа, амжилт хүсье. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа