TIME OUT
"Хуур мюзик фестивал"-ийг зорихоор төлөвлөж байна уу
Огноо: 9 өдөр
Нийтлэгч: read.mn

Монголын хамгийн том хөгжмийн наадмын нэг XMF 2018 music festival нь хоёр дахь жилдээ илүү өргөн хүрээнд 2018 оны 6 сарын 15, 16 –ны өдрүүдэд Төв цэнгэлдэхэд зохион байгуулагдах гэж байна. Наадмын зорилго жилийн жилд залуу нуугдмал авъяас тайзнаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чаддагийг харуулхаас гадна олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийг хамардгаараа онцлог юм.
Наадмын Ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагч Marshall Inc, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч Гэр контент групп, Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк оролцож илүү дэвшилтэт шинэ техник технелогийн хүчийг ашигласан мэргэжлийн тайзыг засч залуучууддаа хүргэх гэж байна. Мөн биднийг дэмжин Юнител групп, Номин Холдинг, Redbull, Сэнгүр Брэнд, Нью Ложистикс, Ticket.mn, Өргөө Cинема, Chinggis khaan hotel, Брэнд Лаб, Shoogy Boom, Tse, Монре Даатгал, Mongolian financial exchange, March Nine, Yolo.mn, Студи3 байгууллагууд оролцож байна. 



XMF 2018 LINE UP 

JUNE 15/ FRIDAY: HIP HOP , LINEUP DAY1>>>
TATAR /HEADLINER/ LUMINO/SUBHEADLINER/
ICE TOP > TSETSE > DZE/SARYUNA (Buryatia) > WOLFIZM
DJ ZAYA > DJ CHIN > MRS.M > GINJIN > LILTHUG-E /LOICHIHSON CREW/ > FLA /LOICHIHSON CREW/ > THUNDER > DESANT (Backyard) DONDIOR > MABERRANT > AKO > DULGUUN > JACOOL > ROOCKIE > SASH > SANGA > RATABUZZ

JUNE 16 / SATURDAY: POP/EDM ,LINEUP DAY2>>>
UKA /HEADLINER/
DJ YAKSA > ROYAL > A-SOUND > DJ ODONBAT > 3 OKHIN > MARALJINGOO > NAAGII > X-VIT > KHISHIGDALAI/ NAKI > AM-C/ SIENTE > ONE WAY > GANTOGOO > NAMUUN (KIWI) > THE WASABIES >The Compass > DJ BAND COSMIC BANGERS > Enguun (Voice Mongolia) > Munkherdene(Voice Mongolia)> Ariunjargal ( Voice Mongolia ) > Buyangerel ( Voice Mongolia ) > Batbayar ( Voice Mongolia ) Enkhsuh ( Voice Mongolia ) 

Тасалбар худалдаалах тухай:

* Насны хязгаар +16
(Шалгах тохиолдолд иргэний үнэмлэхтэй ирэх)

Онлайн тасалбар 05 сарын 10 –ны өдрөөс эхлэн худалдаанд гарна
1. Ticket.mn- http://www.ticket.mn/ 
2. Socialpay application (Голомт банк)
3. Arag.mn http://www.arag.mn/ зэрэг сувгуудаар 05 сарын 10-ны өдрөөс эхлэн худалдаанд гарах гэж байна.

Борлуулалтын цэгээр 05 сарын 15 –наас эхлэн худалдаанд гарна 
1. Өргөө кино театр 1 /3,4 хороолол/
2. Өргөө кино театр 2 /МУИС/
3. Өргөө кино театр 3 /Shangri-La IMAX/
4. Гэрэлт гудамж /19:00-22:00/
5. Номин супермаркет /10-р хороолол/
6. Номин супермаркет /Улсын их дэлгүүр/
7. Номин супермаркет / 15-р хороолол/
8. Номин супермаркет / Наадам цэнтр/ 
9. E-Mart /Сансар салбар/
10. Тэнгис кино театр 
11. Драгон төв 



Тасалбарын үнэ: 
1 өдрийн: 16000₮
Special Tax : 3 хүн 40,000₮ (06-р сарын 10 хүртэл хүчинтэй)
Лавлах утас: 83017777

XMF Хөгжмийн наадмын энэ жилийн онцлох мэдээллүүд: 
- Тайзан дээр явах урлагийн номер бүрийн LED дэлгэцний контентийг Амстердамаас мэргэжлийн VJ урилгаар хүрэлцэн ирж удирдах болно. Энэ нь ая дүрс хоёр ус агаар мэт хоорондоо хоршиж ажиллана гэсэн үг билээ. 
- Хөгжмийн наадамд зориулан нийт 250м тайзыг тусгайлан засаж та бүхнийг угтах болно.
- Хөгжмийн дуугаралтыг мэргэжлийн чадварлаг саунд инженерүүд удирдан явуулах бөгөөд XMF хөгжмийн наадамд зориулан Англи улсаас худалдан авсан цоо шинэ Void Acoustics хөгжмийн системээр та бүхнийг гайхшруулах болно.
- XMF хөгжмийн наадмын орчинг чимэхээр шилдэг дизайнеруудын бүтээсэн загвараар өнгө чанарын өндөр түвшинд хэвлэгдсэн 500м хэвлэл байрших болно.
- Гайхалтай орчныг бүрдүүлэх тайзны олон төрлийн гэрэл нийт 400 орчим ширхэг байрлах болно.
- Өндөр нягтаршил бүхий 900ш 4K LED дэлгэцийг 10 жил салбартаа ажилласан туршлагатай инженерүүд угсарч босгох болно. 
- Өндөр түвшний дээд зэргийн зохион байгуулалтын төлөө 600 гаруй салбар салбарын ажилаа мэддэг залуучууд арын албанд ажиллах гэх мэт олон олон сонирхолтой шилдэг бүхэн та бүхнийг угтах гэж байна. 

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 83116767
www.xyypmusicfestival.com

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа