Нийгэм
Хот хоорондын тээврийн автобус шатжээ
Огноо: 2018-06-12 17:20
Нийтлэгч: read.mn

Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан том оврын автобус шатжээ. Өчигдөр 18 цагаас Мөрөнгөөс хөдөлсөн өвтобус  өнөө өглөө Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна.Автобусанд зорчиж сууж явсан 40 гаруй иргэний амь насыг аварснаас гадна тээшинд хийсэн ачааг гаргаж авч амжжээ.Автобус хойд хэсгээс эхэлж шатсан болохоор арын хэсэгт болон дотор байсан зарим ачааг буулгаж амжаагүй аж.Зорчигчдыг тусгай автобусаар Улаанбаатарт авчирчээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа