TIME OUT
"Miss Mongolia 2018"-ийн тэргүүн гоо бүсгүйгээр Б.Мөнхчимэг шалгарлаа
Огноо: 6-12
Нийтлэгч: read.mn

“Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран зохион байгуулдаг “Мисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо. Тэргүүн миссийн титмийн эзэн болсноор тэрбээр ирэх 11 дүгээр Япон Улсад болох "MISS INTERNATIONAL 2018" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болов.

Б.Мөнхчимэг нь "Андра" агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай аж. 
Тэмцээний эцсийн шатанд тэргүүн миссийн титмийн төлөө 19 бүсгүй гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөн юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа