Нийгэм
Энэ өдрийн хөтөч: VI сарын 13
Огноо: 6-13
Нийтлэгч: read.mn

ХОТЫН ЦАГ АГААР

 Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.

ДОРНЫН ЗУРХАЙ

Аргын тооллын зургаадугаар сарын 13, Буд гараг. Билгийн тооллын битүүн, Чөлөөт эх одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт Корпорейт зочид буудалд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хамтдаа хамгаалъя” зөвлөгөөн зохион байгуулна.

09.30 цагт “Сэлх ресорт”-д ЭМЯ, МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтран “Химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежмент” олон улсын семинар зохион байгуулна. Утас:91989890

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

10.30 цагт МУИС-ийн Номын санд "МУИС-Хакатон 2018"  төслийн уралдааны шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хааны эрэлд-2018” хээрийн сургуулийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд "Гэр хороолол" хөдөлгөөнөөс дахин төлөвлөлтийн асуудлаар жагсаал зохион байгуулна.

11.00 цагт Биеийн тамир, спортын газарт К2 уулын авиралтаа эхлүүлэх гэж буй гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаад Төрийн далбаа гардуулах ёслол болно.

14.00 цагт МҮХАҮТ-д Монголын маркетингийн холбооноос жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа