Нийгэм
Н.Цэрэнбат: Аялал жуулчлалын бүсийг баталлаа. Зургаан аймагт олон улсын нислэгтэй болно
Огноо: 2018-06-13 13:55
Нийтлэгч: read.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аялал жуулчлалын бүс нутгийг тогтоож, баталсан байна. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд цаашид баримтлах гол чиглэл болон хил дамнасан бүсийг баталлаа.

Энэхүү Засгийн газрын тогтоол батлагдсанаар аялал жуулчлалын салбарт бий болох хөрөнгө оруулалт урт богино хугацаанд тооцогдож тухайн бүс нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжих боломж бий болж байгаа юм. Мөн тухайн аялал жуулчлалын бүсэд ажлын байр нэмэгдэх боломжийг албан ёсоор Монгол Улсын Засгийн газар баталгаажуулсан гэсэн үг.

Тогтоол батлагдсанаар Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, БОАЖЯ хамтарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргана. Ингэснээр Монгол Улсын аялал жуулчлалын салбараас олдог орлого эдийн засгийн тулгуур болно гэсэн зорилтод хүрнэ гэж үзэж байгаа.

Мөн 2020 он гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдаж байна гэсэн үг. Монгол Улс сая жуулчин хүлээн авбал Зүүн Өмнөд Азидаа аялал жуулчлалын сонирхолтой бүс болно. Үүнийг Засгийн газар шийдсэнээр энэ салбарт орох гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт баталгаажна. 

Бид одоогийн байдлаар нэг олон улсын агаарын төвтэй аялал жуулчлалтай байгаа. Харин энэ чиглэлд орсноор бид зургаан олон улсын нисэх буудлуудыг орон нутагт бий болгоно гэсэн үг. Тодруулбал, Өмнөговь, Хөвсгөл, Хархорин, Ховд, Увс гэсэн чиглэлд шууд олон улсын нислэг үйлдэх бүрэн боломжийг Засгийн газар бий болгож ажиллана” гэв.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа