Дэлхий
БНХАУ Европын холбоотой хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна
Огноо: 11 өдөр
Нийтлэгч: read.mn

 

 

АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны зөрчил үүсээд удаж байгаа. Энэ нь БНХАУ, Европын холбоог хамтран ажиллах боломжийг хайхад хүргэж байна гэж тус улсын ерөнхий сайд Ли Көцян  мэдэгдэв. Тэрээр энэ тохиолдлыг ашиглаж АНУ-ын хамгаалалтыг эсэргүүцэхэд хамтран ажиллах саналыг Европын холбоонд тавьж байна гэжээ. Үүнээс гадна Ли Көцян Европ дахь түнш орнууддаа өргөн цар хүрээтэй БНХАУ-ын зах зээлд гадны хөрөнгө оруулалт хийх болон Европоос импортын бараа оруулах боломжийн талаар Бээжингийн зүгээс явуулж байгаа улстөрийн бодлогын талаар танилцуулах юм байна. БНХАУ-ын Засгийн газраас импортын өргөн хэрэглээний барааны татварын үнийг  бууруулах шийдвэр гаргаснаар тус улсад гадаад харилцаагаа хөгжүүлэхэд тохиромжтой мөчийг бүрдүүлж байгаа аж. Энэ бүгд нь чөлөөт худалдаа,Европын холбоотой тогтоосон харилцааг бэхжүүлэх, дэлхийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхийг хүсч байгаа БНХАУ-ын байр суурийг бэхжүүлэх зорилготой байгаа юм. Тодруулбал, Бээжин үүгээрээ АНУ-аас чөлөөт худалдааг хамгаалагч гэсэн цолыг булааж авахад бэлэн байгаагаа харуулахыг зорьж байна. Мөн АНУ-ын одоогоор гүйцэтгэж байгаа  худалдааны салбарыг хамгаалагчийн байр суурийн эсрэг байр суурь баримталж байгаагаа илэрхийлээд байгаа аж. Энэ талаар ОХУ-ын шинжлэх ухааны академийн Европыг хариуцсан хүрээлэнгийн эрдэмтэн Юри Рубинский АНУ, Европын холбооны хоорондын мөргөлдөөн хурцадсан нь европчуудад өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах гэсэн хүнд сорилтыг  ногдуулж байна. Тэд худалдааны тоглоомын дүрмийн тухайд  Бээжин эсвэл Вашингтоны алинтай нь гэрээ байгуулах нь илүү тохиромжтой вэ гэдгийг бодож байна гэж ярьжээ. Мөн БНХАУ-ын өөр нэг зорилго нь Европын холбооны салбар, байгууллагуудыг  хорлон сүйтгэж болзошгүй ажиллагааны талаар  тус холбоо санаа зовж байгаа  асуудлыг арилгах явдал гэж үзэж байна гэв. Юри Рубинский “БНХАУ Европын холбоонд маргаан үүсгэх ямар ч шалтгаан байхгүй. Учир нь энэ холбоо нь БНХАУ –ын нэг зам, нэг санаачлагийг хэрэгжүүлэхэд туслах том түнш” гэж хэллээ. Харин Бээжингийн их сургуулийн эрдэмтэн Лю Диан “БНХАУ нь Европын холбооны хуучин гишүүн, шинээр элссэн орнуудын хооронд зөрчилдөөн үүссэнийг ашиглаж байгааг үгүйсгэсэнгүй. Эцэст нь энэ бол Европын холбооны дотоод асуудал.Бээжин өөртөө ашигтайгаар тус холбооны дотоод тэмцлийн давуу талыг ашиглах болно. Мөн “БНХАУ,Европын холбооны хооронд хамтарч хэлэлцэх олон асуудал бий. Тухайлбал,олон талт худалдааны харилцааг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ.  БНХАУ-д Европын холбоотой хамтарч ажиллахаас гадна АНУ-ыг эсэргүүцэхэд  нэмж түнш орон олох шаардлагатай байна гэж хэллээ. Үүнээс гадна Лю Диан БНХАУ-ын орчин үеийн дипломат алба ерөнхийлөгч Ши Жиньпингийн  соёл иргэншлийн хоорондын мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, нийтээрээ хөгжих хөгжлийн замыг хайх шаардлагатай гэсэн уриалгыг хэрэгжүүлж байгаагаа санууллаа. Иймээс Европын холбоотой өндөр түвшний уулзалт хийх нь БНХАУ-ын хувьд  чухал ач холбогдолтэ сарын 16-17-нд Вашингтоны зүгээс өдөөсөн худалдааны дайнтай хэрхэн харьцах болон бусад сэдвийн тухай хэлэлцэх өндөр түвшний уулзалт Европын холбоо, БНХАУ-ын хооронд болох юм байна. БНХАУ-ын худалдааны яамнаас олон улсын нийгэмлэгт АНУ-ын хамгааллын эсрэг тэмцэхэд нэгдэхийг уриалсан уриалга гаргажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа