Нийгэм
Энэ өдрийн хөтөч: VII сарын 10
Огноо: 2018-07-10 09:29
Нийтлэгч: read.mn

 

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ДОРНЫН ЗУРХАЙ

Аргын тооллын 7 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Чөлөөт эх одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • НЗДТГ-ын А танхимд төрийн одон,шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.​​​​

  • БНСУ-ын хөдөлмөр, нйигмийн хамгааллын салбарын томоохон төлөөлөл Монголд айлчилж байна. Айлчлалын хүрээнд  Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БНСУ-ын Хүний нөөцийг чадавхижуулах төвийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Холбоо барих утас 91915340, 88844482

  • Төрийн далбааны өдөрт зориулсан парад Сүхбаатарын талбайд болно. 

12.40

  • 'Морьтон Монголчууд' морин спортын үзүүлэх тоглолт Хүй долоо худагт болно. 

14.00

  • Дээлтэй Монгол наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

  • БНСУ-ын Ур чадварын холбооноос талх нарийн боовны лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монголын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Хүнс, технологийн политехник коллежид болно. Холбоо барих утас:91915340, 88844482

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа