TIME OUT
Хязаалан: УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд орж ирлээ
Огноо: 7 өдөр
Нийтлэгч: read.mn

Хязаалан насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж наадамчин олноо баясгалаа.

 

Хязаалан: Аман хүзүү /гэрэл зургийг mpa.mn/

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ аман хүзүүдлээ.

Хязаалан: Айргийн 3, 4 /гэрэл зургийг mpa.mn/

Айргийн гуравт: Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Эрдэнийн хурдан цоохор үрээ

Айргийн дөрөвт: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат З.Шижирбатын бор үрээ

Хязаалан: Айргийн 5 /гэрэл зургийг mpa.mn/

Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр үрээ айргийн тавд орж ирлээ.

09:48 2018/07/10

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт хязаалан насны морьдоор эхэллээ.

Газар газрын 345 хурдан хязаалан бүртгүүлснээс 240 гаруй нь гарааны зурхайгаас хөдөллөө. Хязаалан насны морьд 17 километрт уралдана.

Мөн өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно. 

Энэ жил хурдан морины уралдааны замыг камержуулж, бичлэг хийж байгаа юм. Унаач хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэж, стандартын хувцас хэрэгслийг өмсүүлж байгаагаа Монголын морин спорт, залуу уяачдын холбооныхон хэлж байв.

Түүнчлэн Хүй долоо худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн 5 дугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наажээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа