TIME OUT
Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан эхэллээ
Огноо: 2018-07-11 10:42
Нийтлэгч: read.mn

 Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан эхэллээ.

180 орчим хурдан азарга шандасаа сорихоор гарааны зурхайгаас хөдлөхөд бэлэн болж байна. Азарга насны морьд 23 километрт уралдана.

Мөн өнөөдөр их насны морьдын уралдаан 14.00-17.00 цагийн хооронд болно. 

Өнгөрсөн жилийн хурдан азарганы түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга хурдалж наадамчин олноо баярлуулж байсан юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа