Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын хамтарсан олон улсын онол практикийн хуралд оролцож, үг хэллээ
Огноо: 2018-08-26 00:04
Нийтлэгч: read.mn

Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний тухай Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хурал наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Энэ жилийн олон улсын хурал “Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын хамтарсан олон улсын онол практикийн хуралд оролцож, үг хэллээ. Тэрбээр улам бүр түгшээж байгаа хорт хавдрын өвчлөлийн шалтгаан, анагаах, сувилах арга зүй, менежментэд эмч нарын төдийгүй нийт иргэдийн анхаарлыг хандуулах, ойлголт өгөхийг чухалчлан үзэж, энэ онол практикийн хурлын ажиллагаанд зориуд анхаарал хандуулахыг хүссэнээ дурджээ. 

Өнгөрсөн өдрүүдэд Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ болон Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд амьд донороос элэг шилжүүлэн суулгах, мэс заслын шууд дамжуулалт зэрэг сэдвээр ярилцаж, хамтарсан багуудын ажлын байран дахь сургалт хийсэн юм.

Мөн өнөөдөр Монголын элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Япон улсын “Накаяма” хавдар судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг нэгдсэн хурал болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн үйл ажиллагаанд нь оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа