Нийгэм
Мянган өрхийн хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардууллаа
Огноо: 2018-08-27 21:50
Нийтлэгч: read.mn

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос санаачлан нийт гишүүн байгууллагууд болон харилцагч иргэд байгууллага, хамт олонтойгоо хамтран Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан олон санаачилга хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгийн нэгэн голлох үйл ажиллагаа бол яахын аргагүй "1000 ЦҮНХ" challenge-г хөтөлбөр билээ. Энэхүү санаачилга хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 3000 гаруй хүүхэд бяцхан дүү нартаа хүрч ажиллан эрдмийн их оргилруу үе тэнгийнхэнтэйгээ баяр баясгалантайгаар суралцахад нь өөрсдийн хувь нэмэрээ оруулсаар өдгөө уламжлалт арга хэмжээ болон тогтож гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

 

Энэхүү аяны гол зорилго нь жил бүр амьжиргааны түвшин доогуур 1000 өрх айлын төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригыг нь нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргаж, үр дүнг үзүүлэхэд оршдог билээ. Өнөөдөр Сүхаатарын талбай дээр олон ам бүлтэй 1000 өрхийн 14-с доош насны хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг гардуулах ажиллагаа зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа