TIME OUT
“Солиотой баян Азиуд” кино 3 долоо хоног дараалан АНУ-ын зах зээлд тэргүүллээ
Огноо: 2018-09-04 09:50
Нийтлэгч: read.mn

Хорь гаруй жилийн дараа Холливүүдийн студид бүтээсэн анхны дан Ази жүжигчидтэй кино болох “Солиотой баян Азиуд” гурван долоо хоног дараалан Хойд Америкийн кинотеатруудад орлогоороо тэргүүлжээ.

Уорнер Брос студийн романтик, инээдмийн төрлийн уг кино өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канадын зах зээлээс $22.2 саяыг олсон байна.

Дэд байранд орсон мөн Уорнер Бросын “The Meg” бүтээл $10.5 саяыг олжээ. Харин Paramount студийн бүтээл “Mission: Impossible - Fallout” $7 саятайгаар гуравдугаарт жагссан байна.

Сингапурын элит, хөрөнгөтнүүдийн амьдралыг харуулсан “Crazy Rich Asians” зохиолыг дэлгэцийн бүтээл болгосон нь маш амжилттай болж, Холливүүдийн ертөнц дэх арьс өнгө, гарал үүслээр ялгаварлах үзлийг арилгахад чухал түлхэц болсонд тооцогдож байгаа юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа