Нийгэм
Зургаан сар цалингаа авч чадаагүй гээд 16 давхраас үсрэхийг завджээ
Огноо: 2018-09-04 09:53
Нийтлэгч: read.mn

Хоёр иргэн барилгын 16 давхраас үсэрч амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. 

Тодруулбал,

2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн 10 хороонд баригдаж буй "Буман" компанийн барилгын 16 давхар  дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай "А", эмэгтэй 34 настай "Л" нар үсрэх гэж байжээ. Тэд "барилга дээр 2018 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан боловч нэг ч удаа цалин өгсөнгүй" гэх шалтгаанаар амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа