Халуун сэдэв
Ч.Хосбаяр тэргүүтэй зургаан шүүгчид АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
Огноо: 2019-02-20 18:17
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

АТГ-ын мөрдөн байцаах алба нэр бүхий зургаан хуульчийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллага болон шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлээд байна. Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийн хөрөнгө орлоготой холбоотой дуулиан дэгдсэн бөгөөд үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шүүгчийн хөрөнгө орлогын  мэдүүлгийг ил болгож мэдээлсэн.  Дээрх мэдээллийг өнөөдөр АТГ-аас шалгагдаж эхэлсэн Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хөрөнгө орлогоороо тэргүүлсэн байна.

  • Ч.Хосбаярын хувьд прокуророор ажиллаж байгаад 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байжээ. Тэрбээр жилийн орлого нь  248 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 75 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бөгөөд таван автомашин (Land rover 1, Range rover 1, Toyota  Highlander 1, Nissan Murano 1), дөрвөн орон сууцтай. Даянпан ХХК, Үнэнч Итгэл ББСБ ХХКомпаниудад хувьцаа эзэмшдэг, 118 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай гэжээ.
  • Ц.Амарсайханы хувьд 1999 оны аравдугаар сарын 25-нд Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Түүний жилийн орлого 72 сая 680 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 17 сая, 300 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, 40 сая төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser-100 автомашин нэг, 21 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 10 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.
  • Улсын дээд шүүгч Д.Мөнхтуяа нь 2013 оны 12 сараас Дээд шүүхэд ажиллаж эхэлсэн. Жилийн орлого 49 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 53 сая, 650 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, 50 сая төгрөгийн үнэ бүхий Lexus,RX-350 автомашин, 25 сая төгрөгийн үнэ бүхий газар, 16 сая төгрөгийн үнэ бүхий үнэт зүйлтэй. “Дашдорж Консалтинг” ХХК, “Эрдэнэс ТТ” ХК, “Говь” ХКомпаниудад хөрөнгө оруулсан гэж мэдүүлжээ.
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нь 2014 оны тавдугаар сард томилогдсон. Жилийн нийт орлого 38 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 20 сая, 274 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц,  “Toyota Prius автомашин, хурдан удмын адуу тус бүр нэг ширхэг бий гэжээ.
  • Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгч С.Төмөрбат нь 2014 оны долдугаар сард томилогдсон.  Жилийн орлого 41 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 29 сая, 478 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр автомашинтай гэжээ. Мөн “ТРЗ ХХК, Эрдэнэт ТТХК, УИД ХКомпаниас хувьцаа эзэмшдэг юм байна.  
  • Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Хангал 2016 оны таван сард томилогдсон. Жилийн орлого 33 сая, 809 сая төгрөгийн үнэ бүхий таван орон сууц, барилга байгууламжтай, 49 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай гэжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа