TIME OUT
Шинэхэн ном танилцуулж байна
Огноо: 2019-02-22 11:39
Нийтлэгч: read.mn

Зохиолч О.Өнөрцэцэгийн 8-16 насны хүүхдүүдэд зориулсан 2 дахь бүтээлийг та бүхэнд танилцуулж байна. Энэхүү зохиол нь аймшгийн бус  хийсвэрлэл, зөн билгийн зохиол юм. Нэгэн хүү өөрийн хувь зохиолоор  далд ертөнцийн гийчидтэй харьцах чадвартай болно. Энэ бүхэн түүнд тэнгэрээс өгөгдсөн байлаа. Үүний дараа  түүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, зэрэгцээ ертөнцөө танин мэдэж, сүнснүүдэд туслах  болно.Тэрээр эхлээд энэ бүхэнд дасаж өгөхгүй айж цэрвэх, гайхаж зугтаах явдал тохиолдож байсан ч тэдэнд түүний тусламж хэрэгтэй байгааг ойлгоно. Сүнснүүдэд яг л бидний адил  асуудал тулгарч, хэн нэгний тусламж хэрэгтэй байдгийг мэдэрнэ.  Ингээд тэрээр бусдын төлөө гэсэн зүрх сэтгэл,  тууштай тэмцлийнхээ үр дүнд өөрт тулгарах бүхий л саад бэрхшээлийг даван туулснаар алдар нэр нь ил далд ертөнцөд дуурсаж эхэлнэ. Энэ хооронд тэрээр өөрийн биеэ алдан сүнс болон хэрэн хэсүүчилж явахдаа  олон зүйлтэй учирна. Ингээд жирийн нэг хүү өөрийн хувь тавилангийнхаа эзэн нь болж, дотоод ертөнцөө ухаарал гэгээрлээр танин мэдэж, гайхамшигтай  түүхийн эзэн болж буйг энэхүү "Сүнстэй ярилцагч " номоосоо үргэлжлүүлэн уншаарай!
Үнэ 12000 төгрөг. Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. Та захиалахыг хүсвэл 8020 6667 дугаарт холбогдоно уу.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа